Орос хэлний сонсох дадал+CD

Орчуулагч:     Л.Өлзийбаяр

Хэвлэлийн газар:     
ISBN:     9789992931957
Хэвлэсэн он:     2012
Эх хэл:     Монгол
Хуудасны тоо:     244
Номын хавтас:     Зөөлөн
Номын хэмжээ:     200x145x10 мм
Жин:     274.0 гр

Гадаад хэл сурахад юуны өмнө тухайн хэлний авиа, үг, өгүүлбэрийг зөв дуудаж сурахаас эхэлдэг. Тухайн хэлний дуудлага, аялга, өргөлтийг зөв эзэмших нь өерийгөө бусдад ойлгуулах, бусдын ярьсаныг ойлгож сурах үндсэн нь болдог. Гадаад хэл сурахад нэн түрүүнд сонсоод ойлгодог болох нь чухал. Иймд сонсголоороо ойлгох чадварыг эзэмшихдээ бидний түгээмэл хэрэглэдэг iphone, МРЗ, магнитфон зэргийг ашиглан дахин дахин, байнга сонсож, эх сэдэвтэй тулган унших дасгалуудыг байнга хийх хэрэгтэй. Ингэхдээ тэр сэдвээр өргөн хэрэглэгддэг үг, хэлц үг, өгүүлбэр зэргийг тогтоогоод дараа нь бичлэг бүхий хичээлээ анхааралтай сонсож ойлгохыг хичээх, мэдэхгүй үг, ойлгомжгүй өгүүлбэр зэргийг сонсож тогтоогоод, тодорхой хугацааны дараа дахин сонсож, үг өгүүлбэрийг унших, хэлэх үедээ дуудлагаа сонсголоороо хоногшуулахыг эрмэлзэх нь чухал.
Гадаад хэлээр сонсож сурахын тулд:
-Ярианы авиан зүй
-Ярианы дасгал зэрэгт тулгуурлан
а) Чангаар дуудаж эсвэл чимээгүй унших,
б) Сонсголоо хөгжүүлэх, дуудлагад чихээ дасгах
в)   Тухайн   хэлээр   бусадтай   ярилцахыг   эрмэлзэх хэрэгтэй   байдгийг   гадаад   хэл   суралцагч   хэн   бүхэн анхаарахад илүүдэхгүй болов уу. Энэхүү ном нь орос хэлийг хичээнгүйлэн суралцагч хүүхэд залуучуудад тухайн хэлээр зөв дуудаж, зөв уншиж сурахад нь тус дөхөм болно хэмээн бодож дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын номноос бидний мэдэх 5 сэдвийг сонгож монгол хэлнээ орчуулж, эх сэдэв тус бүрийг орос хэлээр сонсох бичлэгийн хамтаар эмхэтгэн оруулав.

JoomShaper